2024/05/08

Ч.Номин: Соёлын яамны зүгээс Циркийн барилгад үүсээд буй асуудалд байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн

info@inder.mn
2021/10/22

Циркт үүсээд буй нөхцөл байдалд Соёлын яам ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Соёлын сайд Ч.Номин “Циркийн урлагийнхан бол манай соёл урлагийн салбарын маш том экспорт буюу олон улсын салбарт түүчээлдэг. Энэ урлагийн уран бүтээлчдийг бэлдэх суурь сургууль нь маш сайн байх хэрэгтэй.

Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй юм. Цаашдаа циркийн сургуулийг бий болгох шаардлага үүссэн.

Соёлын яамны зүгээс Циркийн барилгад үүсээд буй асуудалд байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга. Барилгын ажлыг дуусган, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалтаа хийх нөхцөлийг ханга гэдэг саналыг хүргүүлсэн.

Тодорхой хариуг хүлээж аваагүй байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар уулзалт хийсэн. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бүрэн гаргасан ба хувьчлахад хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад оруулахад циркийн уран бүтээлчдийн дасгал, сургуулалтаа хийх боломжийг хангах хэрэгтэй гэдэг хатуу байр суурьтай байгаа.

Мөн бид дахин шинэчилсэн гэрээ хийх талаар хэлэлцэж байна. Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй юм. Цаашдаа циркийн сургуулийг бий болгох шаардлага үүссэн.

Шинэчилсэн гэрээнд циркийн уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалт хийх, уран бүтээл туурвих боломжоор хангах тухай хэлэлцээрийг хийнэ” хэмээв.

Түүнчлэн Соёлын сайд циркт хөрөнгө оруулалтууд хийгдэж, сайжруулалт шат дараатай өрнөж байгаа гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна