2024/05/08

МУГЖ Э.Амартүвшин Дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ

info@inder.mn
2021/10/22

Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин Дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр уг шагналаа ирэх арванхоёрдугаар сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод гардаж авахаар болжээ.

Сонирхуулахад, Э.Амартүвшин нь Италид Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч юм.

Энэ дашрамд түүний гадаадад тоглосон уран бүтээлийг жагсаалтаас дурдвал.

2017.11.20-ноос Италийн Женова, Парма хотод “Риголетто” дуурьт

2017.1-2 дугаар сарыг дуустал Италийн Новара хотод анх удаа “Набукко” дуурьт

2017.3-4 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод “Набукко” дуурьт

2018.5 дугаар сард Италийн Сан Карлогийн театрт “Набукко” дуурьт

2018.6-8 дугаар сард Аренад хоёр сар болж “Набукко” дуурьт 5-6 удаа, “Аида” дуурьт 3 удаа

2018.12 дугаар сард Дубайн дуурийн шинэ театрт Италийн Палермогийн театртай хамтарч “Тоска” дуурьт

Мөн 12 дугаар сард Палермо хотод очиж “Риголлетто” дуурийн шинэ тавилтад

Мөн 12 дугаар сард Итали улсын Торино хотод бас “Риголлетто” дуурьт дуулсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна