2024/05/19

Биткойны ханш 2010 оноос хойш өчигдрийн байдлаар 1 сая дахин өсчээ

info@inder.mn
2021/10/22

Цаасан мөнгөн тэмдэгтийн үе өнгөрч, дэлхийн бүх улс ижил валют хэрэглэх үү?

Дэлхийд тэргүүлэгч криптовалют болох биткойн нь 10-р сарын 20- ны лхагва гаригт түүхэн дээд цэгтээ хүрсэн байна. (Ройтерс)

Энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд 64,895,22 долларт хүрээд байсан ба энэ ханшийг бут цохин 67,016,50 долларт хүрч дээд амжилт тогтоосон байна.

Биткойны ханшийг тухайн жилээр нь харуулвал:

  • 2010: $0,06
  • 2011: $5
  • 2012: $12
  • 2013: $125
  • 2014: $380
  • 2015: $237
  • 2016: $615
  • 2017: $4,400
  • 2018: $6,600
  • 2019: $8,400
  • 2020: $12,600
  • 2021: $66,000

2010 оноос хойш өчигдрийн байдлаар 1 сая дахин өссөн байна. Энэ нь цаашид тасралтгүй өснө гэсэн санаа биш ба ханш нь биткойн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс хамааралтай байдаг.

Bitcoin

BitcoinAP

За тэгвэл энэ биткойн гэж юу вэ?

Хамгийн анхны төвлөрсөн бус цахим мөнгөн тэмдэгт, интернетээр дамжуулан шилжүүлж болдог цахим зоос. Санхүүгийн байгууллага, банкны оролцоогүй шилжүүлэг хийж болно. Тийм ч учраас гүйлгээний шимтгэл маш бага ба танд интернет л байвал аль ч улсаас хэрэглэж болно.

Биткойны онолыг анх Сатоши Накамото нэрийг ашиглан үл мэдэгдэх хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс 2008 онд зохион бүтээжээ. 2009 оноос нээлттэй байдлаар ашиглаж эхэлсэн.

Мөн биткойн нь нээлттэй, шилэн сүлжээ юм. Таны хувийн мэдээлэл нууцлалтай байх ч таны цахим хаяг болон шилжүүлгийн дүн, хэзээ хаанаас шилжсэн гэх зэрэг нь хэний ч өмнө нээлттэй байдаг. Биткойны аюулгүй байдлыг биткойн олборлогчид хариуцдаг ба баталгаажуулсан гүйлгээ бүрээсээ шинээр үүссэн биткойн авдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна