2024/05/19

"Мерекс ХК", "Тэнгэрлиг медиа групп" ХК болон "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

info@inder.mn
2021/10/22

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 291,915,763 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,586 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс ХК (MRX +15%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.99%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -8.33%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -5.37%) болон "Хай би ойл" ХК (HBO-4%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,088 ширхэг нэгж эрх 35,965,666 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор-1 бонд 10,000,000 төгрөгөөр, 9 ширхэг Инвескор-2 бонд 873,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 0.26 хувиар буурч 39,344.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,834,164,143,327 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна