2024/05/18

Ирэх сонгуульд 77 иргэн бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

info@inder.mn
2024/04/25

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-нд сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Энэ хугацаанд ҮАГ-т 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэх юм. Улмаар тавдугаар сарын 8-14-нд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах аж.

Түүнчлэн ҮАГ тавдугаар сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.156
    2024/05/07

    Энэ 77-г сонгоорой хүмүүсээ.Дахин хуртагдаж хэзээч болохгүф шүү

    Хариулах