2024/05/17

Цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна

info@inder.mn
2022/01/12

Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Танилцуулгадаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нутгийн захиргааны байгууллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдахыг онцлов. Мөн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах нэгдсэн зохицуулалттай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан, олон нийтэд халдварт өвчин тараах аюултай, хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урьдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулдаг болохыг тэмдэглэв.

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна