Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж, тэрбээр нутаг буцлаа.
Түүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордуулав.
Хоёр өдөр үргэлжилсэн Солонгос улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийгдсэн. Үүнээс онцолбол визийг хөнгөвчлөх, хоёр орны хооронд үйлдэгдэж буй нислэгийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан юм.
Түүнээс гадна батарей үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монгол Улсад элбэг байдаг байгалийн баялгийг Солонгосын дэд бүтэц, технологитой хослуулан илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэхээр хоёр талын судалгааны төвийг ойрын хугацаанд байгуулахаар болсныг мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна